Үйл ажиллагааны чиглэл

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Хүүхдийг хүндэтгэж, тэдэнд дэмжлэг үзүүлэх
  • Хүүхдэд хүмүүнлэг энэрэнгүй хандах
  • Мэдээллийг нээлттэй ил тод байлгах
  • Хүүхдийн талаар орон нутгийн бодлогыг уялдуулж, гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
Тус хэлтсийн дэргэд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор дараах дугуйлангууд хичээллэж байна.

  • Бүжиг
  • Урлахуйн ухаан
  • Шатар
  • Хөтлөгч нэвтрүүлэгч
  • Англи, Герман хэлний сургалт
  • Зуны сургалтууд / хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан төрөл бүрийн сургалт/-ыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Хүүхдийн оролцоотой орон нутаг, бүсийн болон улсын чанартай чуулган, зөвлөлдөх уулзалт, сургалт семинарт ХӨУБ-ын сурагчдаа байнга хамруулахын зэрэгцээ олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдрөөр хүүхдийн төлөөллийг аймгийн удирдлагуудтай уулзуулах ажлыг уламжлал болгон явуулж, хөтлөгч нэвтрүүлэгчийн дугуйлан “Хүүхдийн цаг” нэвтрүүлгийг тогтмолжуулан ажиллаж байна.

ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
Хүүхдийн төлөө хэлтэс нь хүүхдийн оролцох эрхийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч, хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг тогтмол дэмжиж байдаг.
Үүнд:

  • Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл
  • Скаутын зөвлөл
  • Өсвөрийн улаан загалмай
  • Сурагчдын зөвлөл
  • Өсвөрийн цагдаа
  • Эко элч
  • Дотно анд зэрэг хүүхдийн оролцооны нийт 22 байгууллага Дорнод аймагт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Хүнд нөхцөл дэх хүүхдийг хамгаалах тэдний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхэд багачуудад туслах төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг.
Үүнд:

  • Сургалт, сурталчилгаа
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Халамжийн үйлчилгээнд хамруулах
  • Тэтгэлэг дэмжлэгт холбон зуучлах
  • Судалгаа хийх, мэдээллийн нэгдсэн бүрдүүлэх
  • ОНТХХТөвийн ажил, үйлчилгээ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

ОНТХХТөв нь 2003 онд Их Британий Хүүхдийг Ивээх сангийн төслийн санхүүжилтээр хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвөөс гэр бүлдээ эргэн нэгдсэн, хараа хяналтгүй, хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд  олон нийтийн оролцоотойгоор  хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээг  үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд 2010 оны 01 сараас аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн бүтцэд багтаж хүүхэд хамгааллын чиглэлийн үйлчилгээг  Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10 дугаар багийн Хамтарсан баг болон иргэд, хүүхдийн оролцоотойгоор үзүүлэн ажиллаж байна ОНТХХ төв нь багийн ахлагч,  нийгмийн ажилтан, сургагч багш , 4 галч манаач зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй  ажилладаг.

Төвийн зорилго:

  • Орон нутгийн түвшинд төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд олон нийтийн оролцоотойгоор хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс  урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх

Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалал төв нь:

  • Хүчирхийлэл дарамтанд өртсөн болон өртөх эрсдэлд байгаа буй хүүхдэд нийгмийн ажлын буюу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх
  • Хүүхдийн оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, дуу хоолойг олон нийт болон шийдвэр гаргагчдад хүргэх,
  • Хамгааллийн үйлчилгээ үзүүлэхэд оролцдог орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, ажилтнуудын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх,
  • Хүүхэд хамгаалалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй

Зорилтот бүлэг

  • Анхдагч зорилтот бүлэг:  - Зорилтот орон нутгийн гурван баг /Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 2, 4 баг/-ийн 06-18 насны хүчирхийлэл дарамтанд өртсөн хүүхэд, тэдний гэр бүл болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхэд, тэдний гэр бүл
  • Хоёрдогч зорилтот бүлэг:  - Зорилтот багийн бусад хүүхэд гэр бүл

Тус төв нь :

  • Нийгмийн ажлын үйлчилгээ
  • Сургалт хөгжлийн үйл ажиллагаа
  • Олоннийтийнойлголтхандлагад нөлөөлөх зэрэг 3 чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх зөвлөгөө мэдээлэл өгөх,  хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл явцыг дэмжиж ажилладаг ба үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 12000 гаруй хүүхэд, 5000 гаруй  насанд хүрэгчдэд  хүрч үйлчилсэн.

Төвийн гол үйл ажиллагаа нь нийгмийн ажлын үйлчилгээ бөгөөд хүчирхийлэл дарамтанд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, түүний гэр бүлийг илрүүлэх, шалтгаан нөхцөлийг тодруулах, тохирсон үйлчилгээ хөтөлбөрт холбох, нийгэм сэтгэл зүй болон эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бусад байгууллагатай холбох үйлчилгээнд хамруулах зэргээр ажиллаж байна.

Сургалт хөгжлийн үйл ажиллагаа нь хүүхдүүд, иргэд олон нийтэд зориулсан сургалтуудыг дараах чиглэлээр зохион байгуулдаг. Үүнд:

Leave a Reply