ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛ-ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГААС” СЭДЭВТ АЯН ӨРНӨЖ БАЙНА

16649288_1346690858715481_2956634014417345217_n

16806669_1346691735382060_3178274930711499173_n

16807335_1346690838715483_430094320964756404_n

16807636_1346691885382045_2700230534623680929_n
Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Монгол Улсын Засгийн газраас түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд осол гэмтлийг бууруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил улсын хэмжээнд “Хүүхдийн түлэгдэл – эцэг эхийн хариуцлагаас” уриан дор зохион байгуулагдаж буй тус аян манай аймагт 2017.02.10-2017.03.10-ны өдрийг хүртэл өрнөх юм. Энэхүү аяны хүрээнд хүүхдийн түлэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тодорхой нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЦГЭЭЕ.

Холбоотой мэдээ мэдээлэл

Leave a Reply