“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ТҮНШЛЭЛ” хүүхдэд ээлтэй хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна

Аймгийн Засаг даргын 2015.10.01 өдөр батлагдсан “Хүүхдийн төлөө хариуцлагатай түншлэл” хүүхдэд ээлтэй хөдөлгөөн 2015 оны 10 дугаар сарын 03-аас эхлэн амжиллттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар тус аянд төрийн байгууллагуудаас аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчны газар,Газрын харилцаа хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, сумдаас Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Матад, Гурван загал, Баяндун, ЕБС-ийн сургуулиудаас 1,2,5,6 сургуулиуд, орон нутгийн Шинэ суваг, ТВ6, Дорнод телевизүүд,Төрийн бус байгуулагуудаас, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо ТББ, “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ, Японы Хүүхдийн Ивээх сан зэрэг байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж Дорнодын хүүхдийн төлөө сайн үйлсүүдийг хийж байна. Аянд нэгдсэн зарим байгууллагуудыг дурдвал Цэвэлсүрэн даргатай аймгийн Татварын хэлтэс аяны хүрээнд Хэлтсийнхээ дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг байгуулж,ажилтан албан хаагчдынхаа хүүхэд нэг бүрийн хөгжил, хамгааллын асуудлын талаар болон ирээдүйн татвар төлөгчдөд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар ажлаа эхлүүлж, ажилчдынхаа хүсэлтээр “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” уриан дор Хэрлэн сумын 2 дугаар багийн зорилтот бүлгийн нэг өрхөд амьдардаг 6 хүүхдэд ахуйн хэрэглээний зүйлс, хоол хүнс, түлээ нүүрс, хичээлийн хэрэгслийн туслалцаа үзүүлсэн байна. Цаашид сонгон авсан тухайн өрхөд тэмдэглэлт баяр ёслолын үеэр шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн12197280_1513915382267637_500980570_o12191836_984095084975062_2551805570857116367_n12049718_660322007443144_5171994213948916259_n11700922_660322487443096_7456678897530192724_o ажиллаж байгаагаас гадна ажилчдынхаа хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Мөн Одгэрэл даргатай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Анна хоме хүүхдийн асрамжийн төвийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлж, бичиг баримтгүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах ажлыг эхлүүлж, ажилтан албан хаагчдынхаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Хэлтсийнхээ дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийг байгуулж, Японы Хүүхдийн ивээх сангаас “Гэр бүлийн боловсрол”-ын талаар сургалт мэдээлэл авсан байна. Орон нутгийн С.Дэлгэр захиралтай “Шинэ суваг телевиз “Мэдэхэд илүүдэхгүй” хүүхдийн танин мэдэхүйн 3 цуврал нэвтрүүлэг, төгсөх ангийханд зориулсан “Нэг ангийхан”, өсвөр насныханд зориулсан “Эрүүл мэндийн зөвөлгөө” нэвтрүүлэг хийж байгаа зэрэг олон сайн ажлуудыг хийж байна. Хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд нэгдэж хүүхдийн төлөө сайн үйлс хийж байгаа болон хйих гэж байгаа байгууллагууддаа аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл болон ХГБХХ-ийн зүгээс талархал илэрхийлье.1604626_1640826066193208_386751782042312007_n1801024_1640824922859989_1778592447_n12188145_982813511769886_9208536477469238564_o

Холбоотой мэдээ мэдээлэл

Leave a Reply