ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хурдан морь унадаг, уядаг хүүхдүүдийг хөлсний хөдөлмөр эрхлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.Уулзалтад Мэргэжлийн Хяналтын газар, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зүүн бүс дэх газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Морин Спорт, Уяачдын холбоо, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, багийн нийгмийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд нийт 30 хүн оролцлоо.
Уулзалтаар “Орон нтугийн хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн байдал” сэдвээр тус хэлтсийн мэргэжилтэн Г.Хэрлэнтуул, “Сүүлийн 5 жилд 7-18 насны хүүхэд БНХАУ-ын хилээр зорчсон талаарх мэдээлэл” сэдвээр Иргэний харъяалал, шилжилт, хөдөлгөөний ерөнхий газрын Зүүн бүс дэх газрын ахлах мэргэжилтэн Н.Батнайрамдал нар мэдээлэл хийсэн.
Мэдээллийн дараагаар уулзалтад оролцогчид хөрш зэргэлдээ БНХАУ-тай хилийн боомтууд байнгын нээлттэй болсонтой холбоотой морь уралддаг, морь уядаг хүүхдүүд хилийн цаана хөлсний хөдөлмөр эрхлэх эрсдэл байгааг, эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ. Уулзалтаас гарсан саналуудыг багцлан цаашид хийх ажлын төлөвлөлт гаргалаа.
IMG_0637IMG_0628

Холбоотой мэдээ мэдээлэл

Leave a Reply