ДОРНОД АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН “ЗАЛУУСАА МАНАЙД ИРЭЭРЭЙ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Дорнод аймгийнХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг нээлттэй сурталчлах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Залуусаа манайд ирээрэй” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт ХАНХЯ-ны СБТГазрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөл мөн Дорнод Их сургууль, Дорнод ПТКоллеж, Дорнод МСҮТ-ийн удирдлагууд болон Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Дорнод Их сургуулийн оюутны холбоо, Унадаг дугуй сонирхогчдын клуб зэрэг байгууллагуудын төлөөлөл , орон нутгийн Шинэ суваг т,Мижи, Дорнод телевизүүд урилгаар оролцлоо. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн төв номын сан номонд дуртай залуучууддаа зориулж “Номтой нөхөрлөе залуусаа” явуулын номын үйлчилгээ ,ЗХТ-ийн гишүүн Батзаяа залуучууддаа зориулж Сошиал медиа буюу Олон нийтийн сүлжээнээс мэдээллийг яаж хурдан шуурхай авах талаах “Залуусаа наашаа сууцгаа”мэдээлэл тавилаа мөн үеэр Залуучуудын хөгжлийн төвийн гишүүд болон тус төвийн дэргэдэх “Талст” эмэгтэйчүүдийн клуб, “Залуу авьяастны” клуб, “Залуу ээжүүд дэмжих” бүлэг, “Ирээдүйн Ерөнхийлөгчид” клуб, “XXI зууны мөрөөдөл” клубууд ирсэн зочдод үйл ажиллагаагаа танлцуулж хийсэн бүтээлүүдээсээ сонирхууллаа.
Дорнодын залуусын хөгжих, боловсрох, хүмүүжих нөхцөл бололцоог хангаж залуусынхаа ирээдүйд, ихийг хийж бүтээх үйлсэд дэмжлэг үзүүлж энэхүү төвийг байгуулахад туслалцаа үзүүлсэн ХАНХЯ, аймгийн ИТХ, болон аймгийн Засаг дарга М.Бадасүрэнд Дорнодын залуус баярлаж талархаж байгаагаа энэхүү өдөрлөгийн үеэр илэрхийлсэн билээ.

IMG_0552IMG_0495

Холбоотой мэдээ мэдээлэл

Leave a Reply