Охид мөрөөдлөө зургаар илэрхийллээ

IMG_016316-18 насны охидод аливаа болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг мэдээлэл өгөх, охидын өмнө тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах замаар охидын мөрөөдлийг тодорхойлох зорилгоор “ОХИДЫН МӨРӨӨДӨЛ-2030″ сургалт, хэлэлцүүлгийг ЕБС-ийн 120 охиныг оролцуулан зохион байгууллаа. Уг сургалт хэлэлцүүлэгт БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн эмч П.Сэргэлэн- Охидын жирэмслэл ба үр хөндөлт, ХГБХХ-ийн дэргэдэх Дотно зөвлөгч төвийн зөвлөгч багш Д.Гантуяа -Охидод чиглэсэн үйлчилгээ, Охидын боловсрол ба мэргэжил сонголт зэрэг сэдвээр охидод мэдээлэл өглөө. Охидууд энэ сургалт хэлэлцүүлгээр 2030 оны охидын мөрөөдлийг зургаар тодорхойлж тэдний дуу хоолойг шийдвэрлэх шатны хүмүүст хүргэх элч нь боллоо. Цэцэг шиг хөөрхөн охиддоо аз жаргалын дээдийг хүсье.

Холбоотой мэдээ мэдээлэл

Leave a Reply