Танилцуулга

Presentation1taniltsuulgaДорнод аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс нь 1981 онд анх Хүүхэд Залуучуудын соёлын төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1991 онд Засгийн газрын 205 тоот тогтоолоор Хүүхдийн төлөө төв, 2008 онд мөн Засгийн газрын 67 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө хэлтэс болсон.Тус хэлтэс нь хүүхэд, гэр бүлийн хөгжилд суурилж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн оролцоог хангахад салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг эрхэмлэн нийгмийн ажлын үйлчилгээг цогцоор нь хүргэх чиг үүрэгтэй байгууллага юм.

Бидний эрхэм зорилго : Гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах төрийн бодлогыг хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж “Хүүхдээ дээдэлсэн-Гэр бүл төвтэй” сайн сайхан ирээдүйг бүтээлцэнэ.

Манай Хүүхдийн төлөө хэлтэс нь санхүү, мэргэжлийн удирдлагын хувьд Монгол улсын Шадар сайдын багц, Монголын Хүүхдийн төлөө газарт харъяалагддаг Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх төрийн захиргааны байгууллага юм. Бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хэсэг болон үйл ажиллагаа явуулдаг.

Үүнд:
1. Хүүхдийн эрх хамгаалал, ээлтэй орчны чиглэл эрхлэх нэгж
2. Хүүхдийн хөгжил, оролцоо, мэдээлэл сурталчилгааны чиглэл эрхлэх нэгж
3. Төлөвлөлт, нөөц, хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгааны чиглэл эрхлэх нэгж
4. Дэмжих үйлчилгээ эрхлэх нэгж

Тус хэлтэс нь Хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн, Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Судалгаа, мэдээллийн сан, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ХУУЛЬЧ, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэсэн 8мэргэжилтэн, дугуйлан сургалтын 4 багш, Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалал төвийн ахлагч, кейс менежер, сургагч багш гэсэн 3 хүн, үйлчилгээний 10 хүн, жолооч, нярав, бичиг хэргийн ажилтан, ня-бо, дарга нийт 24 ажилтан, албан хаагчтай.

Олон улсын Хүүхдийн эрхийн Конвенц, МУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, орон нутгийн хүүхдийн чиглэлээр гаргаж буй бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүүхдэд ээлтэй аймаг“ болох зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Leave a Reply